(+976) 80787575

nltourservice@gmail.com

Хэл сонгох:  

/

GO UP

АНТАЛИЯ – ПАМУККАЛЕ АЯЛАЛ

separator
Үнэ 3150000₮ 7 өдөр 6 шөнө
Scroll down

АНТАЛИЯ – ПАМУККАЛЕ АЯЛАЛ

3150000₮ нэг хүний

АЯЛЛЫН ҮНЭ:

      Том хүн /1 өрөөнд 2 хүн байрлах /   3,150,000₮

      Хүүхэд  /2-12 нас хүртэл буудалд оргүй/  2,850,000₮

АЯЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  1. Улаанбаатар – Анталия 2 талын нислэгийн тийз
  2.  Анталия хотод 5 шөнө 5* одтой зочид буудалд байрлах зардал / 1 өрөөнд 2 хүн байрлах зардал /
  3. Памуккале хотод 1 шөнө 4* одтой халуун рашаантай зочид буудалд байрлах зардал / 1 өрөөнд 2 хүн байрлах зардал
  4. Өглөөний цай 6 удаа, өдрийн хоол 4 удаа, оройн хоол 6 удаа
  5. Хөтөлбөрийн дагуу үзвэр үйлчилгээний зардал
  6. Аяллын үеийн унааны үйлчилгээ
  7. Аяллын хөтөчийн үйлчилгээ
  8. Аялагчийн даатгал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  1. Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал
  2. “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал·
  3. Хувийн хэрэгцээний зардал
7 өдөр 6 шөнө
1
ӨДӨР 1: УЛААНБААТАР – АНТАЛИЯ
Үүрийн 04:00 цагт Чингисхаан ОУ нисэх онгоцны буудал дээр цугларан Нур Султан хотоор дайран Туркийн далайн эргийн үзэсгэлэнт Анталия хотын чиглэлд ниснэ. Анталия хотод буухад монгол хэлтэй хөтөч тосон авч 5* одны зэрэглэлтэй зочид буудалд хүргэж өгнө. Зочид буудалдаа оройн хоолоо зооглоод амарна. (Оройн хоол)
2
ӨДӨР 2: АНТАЛИЯ
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Турк улсын аялал жуулчлалын онцгой бүс нутаг, хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Анталия хотын аялалдаа гарна. Эртний Анталия хотын дүүрэг, хотын төв талбай, Хотын билэг тэмдэг болох Ийвлийн гонх, Адрианийн хаалга, Дюден хүрхрээний үзэсгэлэнт урсгалыг тольдоно. Өдрийн хоолондоо турк үндэсний онцгой зоог барина. Эндээсээ хөдлөн Турк улсын үндэсний гар урлал болоод, худалдааны тодотголуудын нэг болох арьсан эдлэл, гоёл чимэглэлийн дэлгүүрүүдээр саатан худалдан авалт хийх болно. Зочид буудалдаа оройн хоолоо зооглон амарна. (Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
3
ӨДӨР 3: АНТАЛИЯ – ФАСЕЛИС
Зочид буудалдаа өглөөний цайгаа зооглоод энэ өдөр эртний Ромын Фаселис хотын туурийг үзэж сонирхоно,  эндээсээ хөдлөн Газар дундын тэнгисийн усан онгоцны гайхамшигт аялалд гарна. Дорнын аялгуун дор намуухан долгиолох далайгаар аялангаа гоо үзэсгэлэнг нь таашаан алжаал ядаргаагаа тайлан амарна. Өдрийн хоолоо усан онгоцон дээрээ зооглоно. Цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг үл анзааран та хэзээ ч мартагдахгүй нэгэн өдрийг өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа амрана. (Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
4
ӨДӨР 4: АНТАЛИЯ - ПАМУККАЛЕ
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Анталия хотоос 240 км зайд байрлах ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байгаль түүхийн хосгүй өв болох Памуккалег зорино. Замдаа гүн ногоон нарсан ойгоор хүрээлэгдсэн цав  цагаан элсэн эрэгтэй цэвэр тунгалаг, Турк улс дахь нууруудаас хамгийн үзэсгэлэнтэй гүн нууруудын нэг болох Салда нууранд саатан цагийг өнгөөрөнө. Энд мөн виноны агуулахаар саатан халуун орны төрөл бүрийн жимсийг даран хийсэн вино амталгаагаар дайрна, үргэлжлүүлэн замаараа нэгэн худалдааны төв дээр түр саатан худалдаа хийх боломжтой байгаа. Энэхүү худалдааны төв нь манай аялагчидад тусгайлан хямдрал үзүүлэх болно. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна. (Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
5
ӨДӨР 5: ПАМУККАЛЕ – АНТАЛИЯ
Зочид буудалдаа өглөөний цайгаа зооглоод Памуккалетай танилцах аялал хийнэ. Памуккалегийн газар нутагт эртний Ромын эзэнт гүрний алдарт Хиераполис хот сүндэрлэн байсан гэдгээрээ онцлогтой. Түүхэн малтлага, эртний хотын туурь, уулнаас эх аван урсах халуун рашаан зэргээрээ Памуккале хот алдартай билээ. Энд хөвөн цайзын шаталсан хэлбэртэй халуун рашаант усан санд тааваараа сэлэн алжаал ядаргаагаа тайлан эртний хоттой танилцах боломжтой. Уг рашаан гоо үзэсгэлэн бэлэглэн залуужуулдаг хэмээн дундад зууны үеэс өнөөг хүртэл ам дамжин яригдах нь домогт хатан Креопатра уг рашаанд тогтмол ирж ордог байсантай ч холбоотой байх. Энэ өдөр Анталиягийн Кемер хотод ирж буудалдаа байрлан амарна. Оройн хоол зочид буудалдаа. (Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
6
ӨДӨР 6: АНТАЛИЯ
Энэ өдөр чөлөөт өдөр тул та өөрийн хүссэнээр цагийг өнгөрүүлэх боломжтой, хүсвэл та нэмэлт аялал захиалан эртний домогт Тахталы уул руу дүүжийн замаар гарч, эртний Фаселис хотын тууриар зочлон түүхэн цаг хугацааны аялал хийх боломжтой. Турк хэлтэй хөтөч танд сонголт хийхэд туслах болно. Хүсвэл зочид буудалдаа үлдэн бассейн, саун, хамамаар үйлчүүлэн замын алжаал ядаргаагаа тайлан амрах боломжтой юм. (Өглөөний цай, оройн хоол)
7
ӨДӨР 7: АНТАЛИЯ – УЛААНБААТАР
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудал руу хүргүүлнэ. Анталия хотын ОУ нисэх онгоцны буудлаас Улаанбаатарын чиглэлд ниснэ. Нислэг Нур Султанаар дамжина. (Өглөөний цай)
[wpforms id="6501"]