(+976) 80787575

nltourservice@gmail.com

Хэл сонгох:  

/

GO UP

БАЛИ АРЛЫН АЯЛАЛ

separator
Үнэ 830000₮ 6 өдөр
Scroll down

БАЛИ АРЛЫН АЯЛАЛ

830000₮ нэг хүний
Одны зэрэглэл Зочид буудлын нэр Хүний тоо Аяллын үнэ, ₮
3*

J-Boutique Kuta

Quest Kuta by Aston

The Alea Seminyak

Permata Kuta

2-9 830,000
10-дээш 820,000
4*

Eden Hotel Kuta

Grand Ixora Kuta Resort

White Rose Kuta

Ramada Encore Seminyak

2-9 870,000
10- дээш 860,000
5* Ramada Bintang Bali  Beach Resort – Kuta 2-9 1,220,000
10-дээш 1,200,000

Хүүхэд:  2-11 настай

  • Зочид буудалд ортой бол 25%  хөнгөлөлт
  • Зочид буудалд оргүй бол 50%  хөнгөлөлт

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Денпасар хотод зочид буудалд 5 хонох зардал / 1 өрөөнд 2 хүн байрлах/
  • Англи хэлтэй орон нутгийн хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Аяллын унааны үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол

Аяллын үнэд багтаагүй зардал:

  • Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • УБ-Денпасар хоёр талын замын зардал
  • Аяллын даатгал
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө / 3$ тус бүр /
6 өдөр
1
ӨДӨР 1: УЛААНБААТАР – ДЕНПАСАР
Чингисхаан ОУ нисэх онгоцны буудал дээр цугларан Индонезийн Бали арлын Денпасар хотын чиглэлд ниснэ. Денпасар хотын Ngurah Rai ОУ нисэх онгоцны буудал дээр буухад орон нутгийн хөтөч тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Энэ өдөр зочид буудалдаа байрлан амрана
2
ӨДӨР 2: ДЕНПАСАР – БАТУР ГАЛТ УУЛ
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Бали арлын урлагийн тосгон болох Батубулан тосгоныг зорино. Уг тосгонд нутгийн уугуул иргэдийн урлагийн илэрхийлэл болсон үлгэр домогт тулгуурлах Барон ба Керис бүжгийг үзэж сонирхоно. Эндээсээ хөдлөн Маас, Батуан зэрэг гар урлалаараа алдартай тосгонуудтай танилцан маш уран нарийн хийц бүхий үнэт модон сийлбэр болон мөнгөн эдлэлүүдийг сонирхон хусвэл худалдан авалт хийх боломжтой. Тегалаган тосгонд маш үзэсгэлэнтэй харагдах тутраганы талбайгаар аялаж хүсвэл алдарт BALI SWING буюу Бали савлуураар савлан,  ZIPLINE-аар Тарзан мэт дүүлэх боломжтой / нэмэлт төлбөртэй/. Өдрийн хоолоо одоо ч идэвхитэй байгаа Батур галт уулын хормойд байрлах ресторанд зооглоно. Зочид буудал руу буцах замаараа кофений плантацитай танилцан төрөл бүрийн кофений амталгаа хийнэ, энд дэлхийд алдартай лювак кофег ч амтлан худалдан авалт хийх боломжтой. Jimbaran эрэг дээр далай давалгаан чимээнд нар жаргахыг харан оройн хоолоо зооглон нэгэн романтик үдшийг өнгөрүүлнэ. (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
3
ӨДӨР 3: ДЕНПАСАР
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Бали аралтай танилцах аяллаа үргэлжлүүлнэ. Уг арал дээр 20000 гаран эртний сүм хийд байдагаас энэ өдөр хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн өвөрмөц сүм хийдүүдтэй танилцана. Хамгийн эхэнд тус арлын нэрийн хуудас болсон Танах Лот сүмийг үзнэ. Уг сүм далай дунд байдаг гэдгээрээ алдартай бөгөөд өглөө оройдоо түрлэг ирэх үед сүмрүү орох зам хаагддаг байна. Уг сүмээс холгүй орших сармагчингийн ойгоор мөн зугаалж дүрсгүй макаки сармагчингуудтай дурсгалын зургаа авахуулна. Өдрийн хоолоо зооглосны дараа Братан нууран дээр хөвөх мэт харагдах Улун Дану сүмээр зочлоно. Эндээсээ хөдлөн энэ өдрийн аяллаа Мэнгви тосгоны Таман Аюун сүмийг үзэж өндөрлөнө. Уг сүм нь зөвхөн хааны гэр бүлийн гишүүд мөргөл хийдэг байсан сүмийн том цогцолбор юм. Оройн хоолоо идээд буудалдаа амарна. (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
4
ӨДӨР 4: “WATERBOOM” УСАН ПАРК
Энэ өдөр хамгийн гайхамшигтай өдөр, зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Азидаа тэргүүлэгч WATERBOM усан паркад бүтэн өдөр тоглохоор явна. Мэдээж усны хувцасаа авахаа мартваа!!! (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
5
ӨДӨР 5: ДЕНПАСАР
Бас нэгэн хөгжилтэй зугаатай өдөр таныг хүлээж байна. Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад энэ өдөр Танжун Бэноа эрэгийг зорино. Энд мотортой завинаас шүхэрээр чирэгдэх /parasailing/, банана дээр сууж давхих мөн донат дээр сууж давхих зэрэг хөгжилтэй арга хэмжээнүүд таныг хүлээнэ. Хүсвэл та нэмэлтээр далайн гүний шумбалт / diving/  хийж өнгө өнгийн загаснуудтай зурагаа авахуулж болно шүү. (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
6
ӨДӨР 6: ДЕНПАСАР – УЛААНБААТАР
Энэ өдөр чөлөөт өдөр. Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад хүсвэл далайн эрэг дээр амран наранд биеэ ээн алжаал ядаргаагаа тайлах боломжтой, хүсвэл худалдааны төвүүдэд худалдаа хийх ч боломжтой юм. Орой онгоцны буудал руу хүргүүлсэнээр Таны Бали арлын аялал өндөрлөнө. (өглөөний цай, -/-   )
[wpforms id="6500"]