(+976) 80787575

nltourservice@gmail.com

Хэл сонгох:  

/

GO UP

МОСКВА – САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТУУДЫН АЯЛАЛ

separator
Үнэ 2600000₮ 7 өдөр 6 шөнө
Scroll down

МОСКВА – САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТУУДЫН АЯЛАЛ

2600000₮ нэг хүний

Аяллын үнэ:

Том хүн                            2,600,000₮

Хүүхэд /2-12 нас /           2,350,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 4 одтой зочид буудалд Москва хотод 1 хонох Санкт-Петербург хотод 2 хонох зардал / 1 өрөөнд 2 хүн байрлах/
  • Орос монгол хэлтэй аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Аяллын унааны үйлчилгээ
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Аяллын даатгал
  • УБ-Москва хоёр талын замын зардал
  • Москва-Санкт Петербург хоёр талын галт тэрэгний тийз
  • Даатгал

Аяллын үнэд багтаагүй зардал:

  • Хөтөлбөрт дурдагдаагүй хоолны зардал
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
7 өдөр 6 шөнө
1
1-Р ӨДӨР
Улаанбаатар хотоос  Улаан-Үд хот руу машинаар хөдөлнө.
2
2-Р ӨДӨР
Орон нутгийн нислэгээр Улаан Үд хотоос Москва хот руу ниснэ. Энэ өдөр Москва хоттой танилцах аяллаа ОХУ-ын зүрх нь болсон Улаан талбайгаас эхлүүлнэ. Москва хотын нэрийн хуудас болсон Василий Блажений сүм, ерөнхийлөгчийн ордон болох Кремль  мөн түүнчлэн Кремлийн музей болох Эрдэнэсийн сан музей үзнэ. Мөн Москва хотын улсын их дэлгүүр ГУМ-д шоппинг хийнэ. Энэ өдөр Дэлхийд хамгийн үзэсгэлэтэй гэдгээрээ алдартай Москва хотын метрогоор аялал хийнэ. (өдрийн хоол, оройн хоол)    
3
3-Р ӨДӨР
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Измайлово Кремль буюу вернисажаар зочилно. Тус цогцолборын газар нутаг дээр Орос үндэстний хүүхдийн тоглоомын музей, Оросын архины түүхийн музей, талхны музей зэрэг нийтдээ 8 музей болон үзэсгэлэнгийн танхимуудтай. Өдрийн хоолны дараа алдарт Арбатын гудамжаар зугаална. Эндээсээ хөдлөн Москва хотын хамгийн том соёл амралтын хүрээлэн ВДНХ цогцолбороор зочилон сансарын нисгэгчдийн музей үзнэ. Энэ өдөр шөнийн галт тэргээр Санкт-Петербург хотыг зорино (өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол )
4
4-Р ӨДӨР
Санкт-Петербург хотод өглөө 7 цагт ирнэ. Өглөөний цайгаа уугаад ОХУ-ын 2 дахь нийслэл буюу соёлын нийслэлтэй танилцах аяллаа эхлүүлнэ. 1764 онд байгуулагдсан Хааны өвлийн ордон буюу Эрмитаж музейг үзэж сонирхоно. Уг музей дэлхийн шилдэг 10 музейн тоонд ордог билээ. Музейн цогцолбор нийтдээ 5 барилга байгууламжаас бүрдэнэ. Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна. (өглөөний цай, оройн хоол)
5
5-Р ӨДӨР
Өглөөний цайгаа уугаад аяллаа Екатерина  хатан хааны зуны ордон цогцолбороор үргэлжлүүлнэ. Зуны ордны шавыг анх 1717 онд Екатерина I хатан хаан тавьсан ба Екатерина I , Елизавета Петровна, Екатерина II хатан хаадуудын зуны ордон байсан юм. Уг ордон хотын төвөөс 26 км зайд Хааны тосгонд байрладаг. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна. (өглөөний цай,өдрийн хоол)
6
6-Р ӨДӨР
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Санкт Петербург хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ. Улаан үд хотын чиглэлд  Москва хотоор дамжин ниснэ. (өглөөний цай)
7
7-Р ӨДӨР
Улаан Үд хотод 07:00 цагт буухад машин тосон авч галт тэрэгний буудал хүргэж 15:45 цагийн галт тэргээр УБ хотыг зорино.

Leave a Reply

Accommodation
Meals
Overall
Transport
Value for Money

[wpforms id="6502"]