(+976) 80787575

nltourservice@gmail.com

Хэл сонгох:  

/

GO UP

ТАЙЛАНДЫН АЯЛАЛ / 5 ӨДӨР

separator
Үнэ 760000₮ 5 өдөр
Scroll down

ТАЙЛАНДЫН АЯЛАЛ / 5 ӨДӨР

760000₮ нэг хүний

Аяллын чиглэл: Тайланд аялал

Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр

Аяллын үнэ :

    Том хүн:      760.000₮ + тийзний үнэ

     Хүүхэд:      450.000₮  +тийзний үнэ /зочид буудалд оргүй /

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт багтсан хоолны зардал
  • Жуулчны тээврийн хэрэгслийн зардал
  • Аяллын хөтчийн  үйлчилгээний зардал

 Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • УБ-Бангкок-УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийзний үнэ
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Орон нутгийн хөтөч / жолоочийн гарын мөнгө
  • Аяллын даатгал
5 өдөр
1
ӨДӨР 1: УЛААНБААТАР – БАНГКОК
Чингисхаан ОУ нисэх онгоцны буудал дээр цугларан Тайландын нийслэл Бангкок хотын чиглэлд ниснэ. Бангкогийн нисэх онгоцны буудлаас орон нутгийн хөтөч тосон авч зочид буудалд хүргэж өгнө.  
2
ӨДӨР 2: БАНГКОК
Өглөөний цайны дараа алдарт  “SIAM PARK CITY” усан паркад бүтэн өдрийн туршид зугаацан, тоглож алжаалаа тайлна. Өдрийн хоолоо парк дотроо иднэ. Өдрийн хоолны дараа нэн ховор  Сувдан загас, матар, зааны арьсан эдлэлийн дэлгүүрээр орж танилцан аялагч худалдан авалт хийх боломжтой.  Оройн хоолоо Бангкок хотын төвд орших  Тайландын 88 давхар 309 м өндөр “Baiyoke Sky Tower”-ийн 76-78 давхаруудын хооронд орших  “Sky ресторан”- д зооглонгоо.  Бангкок хотын шөнийн төрхийг алган дээрээсээ тольдох мэт харна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
3
ӨДӨР 3: БАНГКОК - ПАТАЯА
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Тайландын хаадын алтан угсааны 1-5 хаадуудын амьдарч байсан уран барилгын өвөрмөц хэв шинжийг хадгалсан үлгэрийн мэт Хааны ордны цогцолбор газар болон Хаш бурханы сүмээр зочилно. Эндээсээ хөдлөн Тайландын нийслэл Бангкок хотыг хоёр хуваан чимэглэн урсах шинэ хуучин түүхийг зааглах “Chao phraya” мөрнөөр усан онгоцоор аялна.“Chao phraya” мөрний эрэгт орших ресторанд буфет өдрийн хоол зооглоно. Эндээсээ хөдлөн далайн эргийн Патая хотыг зорино. Патаяа орох замдаа заан унана. Патаяа хотод ирээд зочид буудалдаа байрлаж амарна. Орой нь аялагч та хүсвэл өөрийн зардлаар төрөл бүрийн сонирхолтой “Night show” үзэх боломжтой. Патаягийн шөнийн амьдралыг харуулсан алдарт “Walking street” гудамжаар зугаалж, шөнийн амьдралтай танилцана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
4
ӨДӨР 4: ПАТАЯА
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад “Golden beach” буюу номин ногоон далайн ус, зөөлөн алтан элст наран шарлагын газарт моторт завиар явж очно. Зам зуураа хүсвэл бэхэлгээт шүхрээр нисэх болон шумбах үйлчилгээг нэмэлтээр авах боломжтой. Арлын эрэг дээр олон сонирхолтой зүйлсийг туршиж үзэн наранд биеэ шаран зөөлөн бүлээн далайн усанд шумбан, өдрийн хоолоо зооглон хагас өдрийг өнгөрөөнө. Өдрийн хоолны дараа SPA төвөөр үйлчлүүлж, Тай маягийн өвсөн ургамалын саунд жигнүүлж, бүтэн биеийн тосон массаж хийлгэн аяллын алжаалаа тайлах болно. Орой далайн эрэг дэх 240 м өндөр “Pattaya park beach resort” цамхагийн эргэдэг ресторанд олон үндэстний буфет хоол зооглохын сацуу үзэсгэлэнт Патая хот, хязгааргүй их  далай болон нар жаргах торгон агшин зэргийг нэгэн мөчид тольдох болно. Тайландын Ladyboy нарын “Тиффани шоу” үзэж үдшийг зугаатай өнгөрүүлнэ. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
5
ӨДӨР 5: ПАТАЯА - БАНГКОК
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад 108 м өндөр Бурхан багшийн хадан дээрх сийлбэрийг очиж үзнэ. Мөн хүн төрөлхтөн байгалийн үзэсгэлэнт нөөц баялагийг ашиглан бүтээсэн “Nong Nooch” ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан Тайландын үндэсний дуу бүжиг, урлагийн шоу тоглолт, мөн зааны чадварлаг сонирхолтой тоглолт үзэж Франц цэцэрлэгээр зугаалан цэцэрлэгийн урлагийн гайхамшигийг харах болно. Хааны нэрэмжит “Хорт могой судлалын төв”-өөр орж, кобра могойн тоглолт үзэж, судалгааны төвөөс гарсан эмийн бүтээгдэхүүнүүдтэй танилцан хүсвэл худалдан авах боломжтой. /өглөөний цай, өдрийн хоол /
[wpforms id="6499"]